Нийгэм
PC тоглоомын газарт хүн амины хэрэг гарчээ
Огноо: 2 сарын 7
Нийтлэгч: Саранчимэг

Энэ даваа гарагт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн IV хорооны нэгэн PC тоглоомын газарт хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, 27 настай Т гэх этгээд согтуурсан байхдаа хохирогч Ш гэх 27 настай залуутай маргалджээ. Улмаар байдал хурцдаж хохирогчийг хутгалж амийг нь хөнөөсөн байна. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн I хорооны оршин суугч Б-тэй салсан нөхөр Н нь согтуу үедээ маргаж Б-гийн хэвлий тус газар хутгалсан аж. Цагдаа нар хэргийг шалгаж, хохирогч Б эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. 

Сурталчилгаа