Дэлхий
ФОТО: НЬЮ-ЙОРК ХОТ СҮЛД МОДОО ЗАСЛАА
Огноо: 2017-12-4
Нийтлэгч: Дөлгөөн

Америкийн хамгийн гол сүлд мод өчигдөр сүндэрлэн бослоо. Нью-Йорк хотын иргэд, гадаад дотоодын жуулчид гэсэн хэдэн мянган хүн тус хотын Рокфеллер төвийн өмнөх сүлд модны гэрэл асахыг сэтгэл догдлон хүлээж байлаа.
 

 

22 метр өндөр энэхүү сүлд модыг өнгө бүрийн 50 мянган гэрлээр чимжээ. Гэрлийг асаах хүндтэй үүргийг телевизийн алдартай хөтлөгч Мэтт Лауэр хүлээсэн ч тэр хүчирхийллийн хэрэгт холбогдон тун саяхан ажлаасаа халагдсан юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа