Дэлхий
Эхнэрийнхээ бөөрийг заржээ
Огноо: 2-9
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Эхнэрийнхээ бөөрийг авч зарсан эрийн тухай Daily mail мэдээллээ. Энэтхэгийн баруун Бенгаль мужид  28 настай Рита Саркар гэдэг эмэгтэй хоёр жилийн өмнө мухар олгойгоо авахуулжээ. Тухайн үед халамжтай нөхөр нь өөрөө хайж байж олсон Калькута хотын нэгэн хувийн эмнэлэгт хэвтүүлж мэс засал хийлгэсэн байна. Эмнэлгээс гарсаны дараа нөхөр нь мухар олгойгоо авахуулсан, мэс засал хийлгэсэн тухай хэнд ч хэлэхгүй байхыг аминчлан, хичээнгүйлэн гуйсан юмсанж. Эмэгтэй тэр үед нөхрийнхөө гуйлтанд юм бодоогүй гэнэ.  

Харин саяхнаас нуруугаар нь байнга өвдөх болсон тул эмнэлэгт үзүүлжээ. Гэтэл эмч нар түүнийг ганцхан бөөртөй гэдгийг нь хэлж ухаан алдуулах дөхжээ. Ингээд эмэгтэй өнөөх мухар олгой авахуулах мэс засал болон  хэнд ч хэлэхгүй байхыг гуйсан нөхрийнхөө гуйлтын талаар санаж цагдаад ханджээ. Цагдаа нөхөр болон хадам ахыг нь баривчилсан байна. Эмэгтэйн мэдүүлснээр гэрлэснээс хойшхи 12 жилийн турш нөхөр нь түүнийг хэтэрхий бага инжтэй ирсэн хэмээн байнга гомдоллон бухимддаг байсан гэнэ. Ингээд бага инжний нөхөн төлбөрт нь өрөөсөн бөөрийг нь сэм авч заран “хохирлоо” барагдуулжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа