TIME OUT
Амьдралаа өөрчлөх арван алхам
Огноо: 2-9
Нийтлэгч: Цэвээнгэрэл

 

Гэр бүлгүй, гоонь бие хүмүүс ганцаардах, зожигрох нь олонтоо.  Ажил, гэр гэсэн нэгэн хэвийн амьдрал эцэстээ ямар ч сонирхолгүй, утгагүй санагдаж, стресс бухимдалд өртөх ч тал бий. Харин танд зөвлөхөд, та энэ гоонь байдлаа өөрт ашигтайгаар эргүүлж болох боломж байгааг бүү алдаарай.

  1.  Өдөр бүр мэдлэгтээ гурван цагийг зориул: Хэл сурах, ном сэтгүүл унших, танин мэдэхүйн хүрээгээ өргөжүүл.
  2. Үргэлж шинийг эрэлхийлж, эрч хүчтэй бай. (Лекц клубуудыг сонирхож, курс дугуйланд хамрагдах) Боломжоо ашиглах нь танд давуу талуудыг олгоно.
  3. Танилын хүрээгээ өргөжүүлж бай. Эвсэг найрсаг харьцаа тогтоохоос бүү халшир. Харьцаа холбооноос л жинхэнэ үерхэл хайр сэтгэл эхэлдэг шүү дээ.
  4. Цаг заваа дэмий зүйлд зарцуулах хэрэггүй.Татлаа түлхээгүй энэ байдал чинь таны давуу тал. Иймд өөртөө ашигтай ажлын хувилбар судлах, мэргэжлээ дээшлүүлэхэд анхаар.
  5. Биеийнхээ эд эс бүрийг, нүүрний арьс, дотоод эрхтэн тэр ч байтугай хөлийн хумсаа арчлан торд. Тэгснээр та сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй алхах болно.
  6. Сэтгэл гутралд бүү авт. Хэн ч тоохгүй байна, хэний ч хувьд би чухал хүн биш гэх мэт хар бараан бодлыг толгойноосоо авч хая. Та бол хэнтэй ч адилгүй. Өөрийн онцлогтой хувь хүн.
  7. Моод дуурайхаас бүү ай. Давуу талаа ашиглан зоримог алхам хий. Магадгүй энэ таны өвөрмөц хувцаслалт. Эсрэг хүйстэний анхаарлыг татах ч юм билүү.
  8. Гарын дүйтэй бол. Жижиг хэрэглээний юу ч бай өөрчилж янзал. Ингэвэл амьдрал илүү сонирхолтой болно. Мэдлэг чадвар дутагдаад байвал холбогдолтой ном сэтгүүл унш.
  9. Төрөл бүрийн амттай хоол хийж сур. Зоримог туршилт хийхэд хэн ч танд саад болохгүй. Энэ нь хожим танд хэрэгтэй.
  10. Шинэ кино, концерт үзвэрийн нээлтэнд очиж бай. Энэ нь танд амьдралын гойд сайхан эрч хүч өгнө. Хамгийн гол нь юуг хамгийн сайн хийдгээ мэдэж авах. Тэгээд тэр зүйлээ л хий. Бүхнийг төгс байлгах гэж бүү хичээ. Зүгээр л амьдралаа мэдэр... Ганцаардал нь тоонд биш сэтгэлд байдаг зүйл гэдгийг ойлго.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа