Халуун сэдэв
Сүйрсэн онгоцны хэлтэрхийнүүд асар хол үсэрчээ
Огноо: 2 сарын 12
Нийтлэгч: Цэвээнгэрэл

“Саратов” компанийн АН-148 зорчигч тээврийн онгоц Москва-Орск чиглэлд нислэг үйлдэж яваад сүйрсэн тухай мэдээлсэн. Тэгвэл уг онгоц Москвагийн Домодедово нисэх буудлаас хөөрөөд удалгүй хэдхэн минутын дараа радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарсан аж. Онгоц газар мөргөн сүйрч, их чимээ гарган дэлбэрсэн тухай ойр орчмын нүдээр харсан гэрчүүд өгүүлсэн байна. Сүйрсэн онгоцны хэсгүүд болон зорчигчдын цогцос асар том талбайг эзэлсэн хол зайд цацагдан цасан доор орсон учраас аврагчид, эрлийнхэн цогцсыг цуглуулах хүндрэлтэй ажиллагааг явуулсан байна. Онгоцны хар хайрцгийг олсон хэдий ч одоогоор ослын шалтгаан бүрэн тодроогүй байна.

Сурталчилгаа