TIME OUT
Хойд солонгосын багтай тоглоно
Огноо: 2 сарын 12
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Хүрхрээ үндэсний дээд лигийн аварга 'Эрчим' клуб Азийн Хөлбөмбөгийн Холбооны AFC Cup тэмцээний Play-off шатны эхний тоглолтоо маргааш 14:00 цагаас Хойд Солонгосын 'Хэпүл' багтай хийнэ.

Өнөөдөр МХБХ-ны байранд тоглолтын өмнөх техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал боллоо. 'Эрчим' клуб 1996 онд байгуулагдаж үндэсний дээд лигт 11 удаа аваргалахдаа, сүүлийн гурван жилд дараалан түрүүлж, Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ амжилт бүтээсэн. Зөвхөн үндэсний лиг төдийгүй 'МХБХ-ны цом'-ын аваргаар дөрвөн удаа тодорч, 'Супер цом'-д зургаа дараалан түрүүлсэн Монголын шилдэг клуб юм. Хоорондоо анх удаа учраа таарч буй багуудын эхний тоглолт 02 сарын 13-ны 14:00 цагаас болох бол хариу тоглолт 02 сарын 20-нд Хойд солонгост болно. Харин 'Эрчим'-ийн өрсөлдөгч 'Хэпүл' клуб нь байгуулагдаад ердөө таван жил болсон Хойд Солонгосын отгон баг. Гэсэн ч богино хугацаанд амжиллтай тоглож өнгөрсөн жил Хойд Солонгосын лигийн хоёрдугаар байрт орж 'AFC Cup' тэмцээний эрх авсан. “Эрчим” клуб өнгөрсөн жил “AFC Cup” тэмцээний хэсгийн шатанд Хойд Солонгосын “04.25”, “Кигванча” гэсэн багуудтай таарч 4 тоглолт хийхдээ хараахан хожил авч чадаагүй. Тиймээс энэ жил дээд лигийн аваргууд маань Хойд Солонгосын багаас даагаа нэхэж, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хожил авч, дараагийн шатанд шалгарахын төлөө бүх хүчээ дайчилна.

Сурталчилгаа