Нийгэм
Гэр бүлийн хэрэгцээнд газар үнэгүй өмчлүүлэх хугацаа 5 дугаар сарын 1-нд дуусна
Огноо: 2 сарын 12
Нийтлэгч: Саранчимэг

Гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацаа энэ оны 5 дугаар сарын 1-нд дуусна. 

Тодруулбал, "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хууль 2003 оноос мөрдөгдөж эхэлжээ. Тус хуульд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг зааж өгсөн бөгөөд 2005 онд гурван жилээр, 2008, 2013 онд таван жилээр тус тус сунгаснаар 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болох юм байна.

Энэ талаар Нийслэлийн газрын албанаас тодруулахад "Нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсийн газар өмчөл 86.4 хувьтай байна. Зуслангийн бүсэд газар өмчлүүлэх ажил хэвийн үргэлжилж байгаа.

Гэр бүлийн хэрэгцээнд газрыг үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан сунгуулах хүсэлтийг Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газарт хүргүүлээд байна. Хэрэв энэ хүсэлт зөвшөөрөгдвөл иргэд газраа цаашид үргэлжлүүлэн үнэ төлбөргүй өмчлөх боломжтой" гэсэн тайлбарыг өглөө. 

Сурталчилгаа