Эрүүл мэнд
Уран гулгалтын Алтан медалийг Канадын тамирчид хүртлээ
Огноо: 2-12
Нийтлэгч: Б.Наранчимэг

Пёнчаны өвлийн олимпийн багийн уран гулгалтын төрөлд Канад улсын тамирчид алтан медаль хүртсэн байна.

Тус улсын тамирчин Патрик Чан эрэгтэй чөлөөт үзүүлбэрт авсан 10 оноогоороо алтан медалийн болзол хангаснаараа амжилтын гарааг эхлүүлжээ. Үүний дараа эмэгтэй чөлөөт үзүүлбэрийн тамирчин 8 оноо, хосын үзүүлбэрээр 10 оноо авч нийт 73 оноогоор алтан медалийн эзэд боллоо .

Канадын уран гулгалтын хосууд болох Скотт Муар, Тесса Виртью нар бүжгийн төрлөөр хоёр дахь олимпийн алтан медалиа зүүхээр Пёнчанд ирсэн бөнөөд тэд 2010 онд алтан медаль зүүж байсан. 

Скотт болон Тесса нарын нэгдүгээр сард Канадын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ хийсэн үзүүлбэрээ энэ удаа давтсан юм. Гэвч Пёнчаны Өвлийн Олимпийн зохион байгуулагчид тэдний нэг хөдөлгөөнийг нь хэт задгай хэмээн үзэж, өөрчлөх даалгавар өгсөн ажээ. 

Уран гулгалтын төрлийн Мөнгөн медалийг ОХУ-ын баг 66 оноогоор, хүрэл медалийг АНУ-ын баг 62 оноогоор тус тус хүртэв.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа
Санал болгох