Нийгэм
Хүнсний бүтээгдэхүүн устгалаа
Огноо: 2018-02-12 17:08
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сар шинийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ. Худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 467 аж ахуйн нэгж, 1096 иргэнийг шалгасан байна. Шалгалтын 1190 зөрчил илрүүлэн, 858 зөрчил буюу 72.1 хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 92 заалт бүхий 20 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Холбогдох хуулийн дагуу 21 аж ахуйн нэгжид 25050.0 мянган төгрөг, 82 иргэнд 16600.0 мянган төгрөг, нийт 103 газарт 37230.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан аж. Хүнсний 21 нэр төрлийн, 22.87 кг, 181 ширхэг, 421.2 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж, тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын устгалын цэгт устгалаа. Хүнсний сүлжээнд худалдаалагдаж байсан зөрчилтэй 52 нэр төрлийн, 267.1 кг, 1478 ширхэг, 7221.2 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авахуулсан байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа