TIME OUT
Хүүхдийн уран зохиолын цуглуулга хэвлэгдлээ
Огноо: 2-13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

ОХУ-д амьдран суугч үндэстнүүдийн хүүхдийн уран зохиолын цуглуулга хэвлэгдсэн тухай Риа Новости мэдээллээ. Энэ цуглуулгад 201 зохиолчийн 870 гаруй бүтээл багтжээ. Эдгээр бүтээлийг 55 хэлнээс орос руу орчуулсан юм байна. Уран зохиолыг дэмжих хорооны ээлжит хуралдааны үеэр номын дээжийг гардуулжээ.

Хуралдаан өнгөрсөн Баасан гаригт болсон бөгөөд тус хорооноос өмнө нь олон үндэсний яруу найргийн цуглуулгыг гаргасан. Харин  хүүхдийн уран зохиолын цуглуулга нь хоёр дахь нь юм. Хүүхдийн уран зохиолын цуглуулгын редактораар ажилласан Алена Каримовагийн хэлснээр энэ номыг бүтээхэд зохиол, орчуулагч, дизайнер гээд 1000 гаруй хүн оролцжээ. “Олон үндэстний хүмүүс оршин суудаг Орос орны уран зохилын сан хөмрөг ямар баялаг, арвин болохыг та бүхэн төсөөлөх л үгүй” хэмээн Алена Каримова хэлжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа