Нийгэм
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зөвлөгөөн болно
Огноо: 2-13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар байгуулагдсан “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 2017 оны 1 дүгээр сарын 18-наас 2 дугаар сарын 04-ний хугацаанд зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөний зохион байгуулалтын үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, Улаанбаатар хот болон бүсийн зөвлөгөөнүүдийн зөвлөмжийг нэгтгэх, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байна.

Ажлын хэсгийн хурал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Тус ажлын хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох газрууд, Монгол Улсын Боловсролын их сургууль, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төв ажиллаж байна. Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ажил, хэрэг болгоно гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа