Нийгэм
Шүлхийтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ
Огноо: 2 сарын 13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Өмнөговь, Төв аймгийн удирдлагуудтай малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурал Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хийлээ. Хурлаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн.

Тухайлбал, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, малчдын хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм сахиулах асуудалд анхаарч, байнгын холбоотой ажиллаж, сумын удирдлагатай хамтарч зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа