Нийгэм
“Аудитын чанар өгөөжийг сайжруулах жил” болгон зарлалаа
Огноо: 2-13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

УИХ-ын харъяа байгууллагууд болон бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нарт хийх аудитын нээлт өчигдөр Үндэсний аудитын газарт боллоо. Нээлтэд АТГ, Хүний эрхийн үндэсний комисс, СЕХ, СЗХ, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, УИХ-ын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл оролцов. Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар энэ жил хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, олон улсын стандартад заасны дагуу аудит хийх тухай зарим ажлын захидал, аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг гардуулж өгөв.

Төсвийн байнгын хорооны тогтоолын дагуу Үндэсний аудитын газар 2018 онд нийт 40 газар аудит гүйцэтгэхээр төлөвлөсний найм нь өмнөх оноос шилжин ирж буй, 32 нь 2018 онд шинээр гүйцэтгэх аудит багтжээ. Үүний дотор гүйцэтгэлийн 11 аудит, нийцлийн дөрөв, санхүүгийн 17 аудит байна. Аудитын дээд байгууллагуудын олон улсын стандартад заасны дагуу аудит хийлгэж буй байгууллагын удирдлагад аудитын нөхцлийн талаар буюу зорилго, хамрах хүрээ, шалгах зүйл, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаар урьдчилан танилцуулах үүрэгтэй байна. Харин санхүүгийн чиглэлээр төрийн аудитын байгууллага энэ онд 4417 төсвийн шууд захирагч, 129 төсөл хөтөлбөр, 992 тусгай сан, 111 төрийн өмчит аж ахуйн нэгж, 537 орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, 394 төсвийн төвлөрүүлэн захирагч, 54 төсвийн ерөнхийлөн захирагчийн зэрэг 6634 санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийхээр төлөвлөжээ. Мөн аудитын байгууллага хуулиар цагаглбар нь тогтоогдсон дээрх санхүүгийн тайлангийн аудитыг хийхийн зэрэгцээ өөрийн нөөц бололцоонд тулгуурлан зарим шаардлагатай асуудлаар санхүүгийн аудит хийнэ. Энэ чиглэлээр Төрийн сангийн үйл ажиллагааны тогтолцоо, үр дүн сэдвээр улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аудит хийхийн зэрэгцээ Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд 2018 оны “Төсвийн тухай хуулийн хэрэгжилт”-ийн явцад санхүүгийн аудит хийхээр болжээ.

Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл бол аливаа ажил үйлчилгээ явагдаж өнгөрсний дараа дүгнэх бус, явцын д унд хяналт хийж алдааг засах боломжийг олгох юм. Энэ үүднээс төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсөл, хөтөлбөр, сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийх завсрын аудитыг энэ оны IV улиралд хийхээр т өлөвлөсөн байна. Ийнхүү завсрын аудит хийх нь тухайн жилийн санхүүгийн тайланд гарч болох алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ дараа онд хийгдэх санхүүгийн тайлангийн аудитын суурь үндсийг бүрдүүлж, хуулиар тогтоогдсон богино хугацаат аудитыг гүйцэтгэх боломжийг олгох давуу талтай байдаг ажээ.

Энэ үеэр Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Энэ оныг Үндэсний аудитын газраас “Аудитын чанар, үр өгөөжийг сайжруулах жил” болгох зорилт дэвш үүлэн ажиллаж эхэлсэн. Мөн харъяа байгууллагуудын төсвийн захирагч нарыг хуулийн хугацаанд 2017 оны санх үүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, холбогдох баримт, материалыг аудитын байгууллагад хүрг үүлж тайлагнах, аудиторуудыг аудит хийх нөхцөл, боломжоор хангаж, төрийн аудитын байгууллагын өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгж үүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна” гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа