Дэлхий
Д.Трампын бэр халдлагад өртөв
Огноо: 2018-02-13 10:51
Нийтлэгч: Цэвээнгэрэл

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жрийн гэргий халдлагад өртсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Венесса Трамп Манхэттэн дэх орон сууцандаа байхдаа цагаан нунтаг агуулсан дугтуй хүлээн авсан байна.

Тэрбээр уг дугтуйг нээх үед гэнэт амьсгаа нь давхцаж, улмаар найтаалгаж, толгой нь эргэсэн гэнэ. “Ерөнхийлөгчийн бэрийг яаралтай эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийлгэсэн” тухай Цагаан ордноос мэдээлсэн байна. Цагдаагийнхан дээрх дугтуйг илгээсэн гэмт этгээдийг эрэн сурвалжиж эхэлжээ.

Шинжилгээгээр уг цагаан нунтаг “амь насанд аюултай” болохыг тогтоосон байна. Хос таван хүүхэдтэй бөгөөд уг сэжигтэй дугтуй ирэх үед хүүхдүүд гэртээ байсан юм байна. Трампын хүү өөрийн твиттер хуудастаа “Манай гэр бүлд аюул тохиолоо. Жигшүүртэй хэрэг” гэж жиргэжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа