Нийгэм
Техникийн шинэчлэл хийгээд аварга тариаланч боллоо
Огноо: 2-13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Орхон аймаг өнгөрсөн онд га-аас авах ургацын хэмжээгээрээ улсын дунджаас нэг дахин их байсан.  Өөрөөр хэлбэл, га –аас авах ургац 15.3 цн байсан нь ийнхүү Улсын аварга тариаланч, тариаланч хамт олныг “төрүүлэх”-д нөлөөлжээ.

Тахиа жилийн “Улсын аварга тариаланч” –аар Жаргалант сумын “Бүтлийн Ундарга”ХХК-ийн тракторч, комбайнч Д.Нэргүй,  Дулаан-Уул багийн тариаланч Л.Ганбат, “Улсын аварга тариаланч хамт олон” –оор “Орхон тариа” ХХК тодорлоо. Тракторч, комбайнч Д.Нэргүй газар тариалангийн салбарт 21 жил ажиллаж байгаа бөгөөд үтрэмээс тээвэрлэгч машинд үр тариа ачих техникт шинэчлэлт хийж 20 минутад 8-10 тонны будаа ачих төхөөрөмжийг санаачилсан байна. Тариаланч Л.Ганбат 14.5 га-ийн эргэлтийн талбайтай, жилд есөн га газарт тариалалт хийдэг. Тэрбээр 15-20 иргэнийг түр  ажлын байраар хангаж, газар тариаланг мал аж ахуйтай хослуулан ажиллаж байна.

Гурав дахь удаагаа  “Улсын аварга тариаланч хамт олон”-оор тодорсон “Орхон тариа” ХХК 2002 оноос газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр ажиллаж байна. Нийт 1550 га эргэлтийн талбайд улаан буудай, 20 га-д тэжээлийн ургамал тарьдаг. 12 ажилтантай юм. Өнгөрсөн онд нийгмийн даатгалд 15.7 сая, улсын төсөвт 25 сая төгрөг төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа