Нийгэм
Улс орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ
Огноо: 2 сарын 13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

ТӨВД Цагаан сарыг төвдөөр “Лосар” гэдэг байна. Ло гэдэг нь жил, сар нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Энэ баяр нь төвдийн цаг тооллоор ихэвчлэн нэг болон хоёрдугаар сард тохиодог бөгөөд зарим тохиолдолд гуравдугаар сард тэмдэглэдэг. Төвдүүд Цагаан сар болохоос сарын өмнө орон гэрээ цэвэрлэдэг. Түүнээс гадна орон гэрээ гоёж чимэглэх бөгөөд тахилынхаа ширээнд өөрсдийн гараар хийсэн идээ будааг өрж тавьдаг. Энэ үеэр хуучирсан маанийн дарцагнуудыг шинээр сольдог. Гэр бүлийн бүх гишүүдэд шинээр хувцас хийдэг. Баяраар сайн хоол хийхээс гадна эхний өдрүүдийг гэр бүл,хамаатан садантайгаа өнгөрүүлнэ. Сүм хийд авран хамгаалагч бурхдууддаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн гэрийнхээ тахилын ширээнд болон сүм хийдэд катас буюу манайхаар хадаг тавьдаг. Мөн нэг нэгэндээ ирэх жилдээ сайн сайхан бүхнийг хүсч билэгдсэн сайныг ерөөн барина. Үүнийгээ “Таши Дэлхийд Улс орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?делек” гэдэг аж. Төвдүүд зочдоо найрсаг хүлээн авч, зочломтгой ханддаг уламжлалт ёс заншлаа хадгалсаар байгаа юм

ХЯТАД Энэ жил БНХАУ-ын Цагаан сар нь манай баяртай давхцаж байна. Тэд уламжлалт баяраа албан ёсоор гурван өдөр тэмдэглэдэг. Фуцзянь болон Шаньси мужид энэ баярыг угтсан уламжлалт ёс заншил, жагсаал, дэнлүүний үзэсгэлэн, спортын арга хэмжээ, хурал чуулган, аялал жуулчлалыг сурталчилсан ажиллагаа болон худалдаа наймааг зохион байгуулжээ. Хаврын аялал жуулчлалын улирал буюу хаврын баяр Цагаан сарыг угтсан арга хэмжээг өнгөрсөн пүрэв гаригаас тэмдэглэж эхэлсэн байна.

СОЛОНГОС Солонгосчууд Цагаан сарыг хоёрдугаар сарын дундуур тэмдэглэдэг. Тэдний хувьд шинэ жилээс ч чухал энэ баярыг “Солнал” гэж нэрлэдэг. Энэ үеэр солонгосчууд гэр бүлийнхэнтэйгээ золгохоор төрөлх тосгон руугаа явдаг байна. Тэд хамгийн сайн гэсэн хувцсаа өмсч себэ хэмээн нэрлэдэг шүтлэг бишрэлийн зан үйлийн дагуу ахмад настай хүмүүстээ хүндэтгэл илэрхийлдэг ажээ. Солонгост Цагаан сарын үеэр тоглодог олон уламжлалт тоглоом бий Тэдний нэг нь юүннүри хэмээх тусгай саваа мод ашиглан тоглодог хөлөгт тоглоом юм. Мөн баярт зориулсан “Токукк” хэмээх будаатай шөл хийж иддэг. Түүнчлэн будаа исгэж хийдэг макколи хэмээх архи ууцгаадаг ажээ.

АЗИЙН ОРНУУД ЦАГААН САРЫГ ХЭЗЭЭ ТЭМДЭГЛЭХ ВЭ Энэ жил Азийн орнуудын Цагаан сар ойролцоо болох юм . Тухайлбал,Тайланд болон Филипинд 16-наас эхлэн тэмдэглэнэ. Харин энэ үеэр амрах хоногийнх нь тоо өөр байх бөгөөд Филиппин хоёр, Тайланд гурван хоног амрах аж. Тайван, Малайз, Вьетнамд энэ сарын 15-наас Цагаан сарыг тэмдэглэж зургаан өдөр амрах ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Сурталчилгаа