Эрүүл мэнд
Эрүүл мэндийн хичээлийг ирэх хичээлийн жилээс үзнэ
Огноо: 2-13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах санал боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо. Уулзалтаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх зэрэг асуудлыг ярилцсан юм. Мөн эрүүл мэндийн боловсролын агуулгыг бие даасан хэлбэрээр судалдаг болох бэлтгэлийг хангах ажлын чиглэл, төлөвлөгөөний төсөл, зохион байгуулалтыг хэлэлцжээ.

БСШУСЯ-аас эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан хичээлийн хэлбэрээр судалдаг болох, үр дүнтэй, оновчтой сургалтыг бий болгох бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд БСШУСын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах санал боловсруулах ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсэгт БСШУСЯ, Эрүүл мэндийн яам, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл багтжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа
Санал болгох