TIME OUT
Цагаан сарын барилдааны тасалбарыг битүүнд худалдаална
Огноо: 2-13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

 

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн барилдааны тасалбарыг битүүнд борлуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 15-ны өглөөний 09.00 цагаас эхлэн Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх юм байна. Ингэхдээ нэг хүнд  хоёроос илүү билет борлуулахгүй аж. Ингэснээр шагаар наймаалахаас сэргийлнэ хэмээн МҮБХ-оос үзжээ.

Үнийн хувьд 25-35 мянган төгрөгөөр  борлуулах юм байна.  Дашрамд дуулгахад, цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан энэ сарын 11-нээс эхэлсэн. Хоёрдугаар сарын 13-нд аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан, Хоёрдугаар сарын 14-нд өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан, Хоёрдугаар сарын 15-ны 12 цагаас Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа