Халуун сэдэв
Ж.Батзандан С.Баярт хариу өглөө
Огноо: 2-13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай холбоотой хэд хэдэн асуудал анхаарлын төвд байна. Түүнийг ТЕГ-ын дарга Б.Хурц нэр төрд халдсан гэж шүүхэд өгөөд байсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцсэн юм.  Шүүхээс  УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын  дарга асан Б.Хурцын нэр төрд халдсан учир уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан  "Б.Хурц Д. Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай Шvvх мэдэхгvй гэнэ. Энэ талаар Цагаан сарын дараа хариулт өгнө өө. Уучлал гуйх тухай ойлголт байхгvй. Миний байр суурь хэвээрээ" хэмээн жиргэж, байр сууриа илэрхийлжээ.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгөхөө мэдэгдэн, мэдэгдэл гаргасаныг бид бүрэн эхээр нь хүргэсэн. Тэгвэл энэ мэдэгдлийн хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд "Баяр гуайн захидлыг бvрэн эхээр нь уншлаа. Шvvхдээ өгөөд ариун нэр терее цэвэрлэж ав даа. Ах минь. Би очиноо. Дуудсан газарт чинь." хэмээн жиргэжээ. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа