Халуун сэдэв
Б.Хурцыг эрэн сурвалжлах уу
Огноо: 2 сарын 13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхны шатны шүүхээс гаргасан байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Б.Хурцыг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаад байсан юм. Н.Алтанхуяг нь "Б.Хурц нь өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлийн хурал хийж, арваннэгдүгээр сард C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр төрд халдсан, гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг Б.Хурцад даалгаж, миний нэр төрийг сэргээж өгнө үү" хэмээн шүүхэд хандсан байж.

Гэвч шүүхээс уг асуудлыг хэлэлцэж, Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авалгүй татгалзжээ. Тиймээс Н.Алтанхуягийн өмгөөлөгчдийн зүгээс Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаснаар шүүх хэлэлцэж, улмаар Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргажээ. Түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан юм байна. Ингэснээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг улс орон даяар эрэн сурвалжилж эхэлж байна.

Сурталчилгаа