TIME OUT
Дольче, Габбана нар "Загварын сүсэг бишрэл" цуглуулгаа танилцууллаа
Огноо: 2-26
Нийтлэгч: Б.Наранчимэг

Өнөөдөр Доменико Дольче, Стефано Габбана нарын “Fashion Devotion” буюу  "Загварын сүсэг бишрэл" нэртэй 2018 оны хавар, намрын загварын чиг хандлагыг тодорхойлох цуглуулгаа танилцууллаа. Тус шоуны нээж загвар өмсөгчид биш шинэ загварын цүнхнүүдийг тээвэрлэсэн дронууд гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байлаа.

Загварын салбарт амьдралынхаа 30 гаруй жилийг зарцуулсан эдгээр эрхмүүдийн хувьд загварын ертөнц шашин болсныг илтгэх мэт хэмээн Elle сэтгүүл бичжээ.

Доменико Дольче, Стефано Габбана нар хүрэм, шуб, цамцуудаа сахиусан тэнгэрүүдийн зургаар чимжээ. Мөн гал тогооны хэрэгслийн зурагтай даашинзууд, үдээстэй банзал, өмд, хиймэл алмазаар чимэглэсэн жижиг гар цүнхнүүд, хиймэл ягаан үс зэрэг нь энэ удаагийн цуглуулгын онцлох загварууд юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа