TIME OUT
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид эх орондоо ирлээ
Огноо: 3-3
Нийтлэгч: Өнөрцэцэг

Кыргызстаны нийслэл Бишкект болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийн 62 кг-д МУГТ П.Орхон түрүүлж  нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багаараа хоёрдугаар байрт орсон Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид өнөөдөр өглөө 08:45 минутад "Туркиш Эйрлайн" нислэгээр эх орондоо ирлээ. Харин Азийн АШТ-д оролцож байгаа эрэгтэйчүүд тэмцээнээ үргэлжлүүлж байна. ДАШТ маргааш өндөрөлөнө.

Эмэгтэйчүүдийн олимпийн жин болох 62 кг-д түрүүлсэн МУГТ П.Орхоны хувьд өнгөрсөн оны наймдугаар сард Парист дэлхийн аварга дараа нь есдүгээр сард Литвийн Клайпеда хотод болсон 32 дахь удаагийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л түрүүлж байсан П.Орхон гавьяатын хувьд одоо Азийн тоглолтын аваргын алтан медаль, олимпийн аваргын алтан медаль л дутуу байна.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа