Дэлхий
5G сүлжээний стандарт албан ёсоор батлагдлаа
Огноо: 1-3
Нийтлэгч: Дөлгөөн

Үүрэн холбооны стандартыг баталдаг 3GPP байгууллага өчигдөр Португалийн нийслэл Лисбонд болсон хурлаараа 5 дахь үеийн харилцаа холбооны стандартыг албан ёсоор баталжээ.

5G сүлжээний техникийн үзүүлэлтүүд ямар нөхцөлтэй байхыг анх удаа албан ёсоор тогтсон нь дараа үеийн харилцаа холбооны технологийг нэвтрүүлэхээр бэлдэж байгаа компаниудад том түлхэц болох юм.

Шинэ стандартын бичиг баримт энэ долоо хоногт багтан олон нийтэд хүрэх гэнэ.

Гэхдээ стандартад заасан үзүүлэлтүүд бүрэн утгаараа зах зээлд хүрэх эсэхийг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчид шийддэг. Тухайлбал өмнөх 4G ба LTE сүлжээний стандарт ёсоор мэдээлэл дамжуулах хурд хөдөлгөөнт орчинд 100Mbps, суурин орчинд 1Gbps байна гэж заасан байдаг ч амьдрал дээр энэ утгууддаа хүрдэггүй.

T-Mobile, Verizon харилцаа холбооны компаниуд 5G сүлжээг 2018, 2019 онуудад тус тус нэвтрүүлнэ гэдгээ зарлаад байгаа. Тэдний төсөлд 3GPP байгууллагын шийдвэр чухал нөлөө үзүүлэх юм.

Ямартай ч 5G хэмээх нэр томъёо үлгэр домог мэт яригддаг байснаа цаасан дээр бууж, ажил хэрэг болохоор болсон нь том дэвшилд тооцогдож байна.

 

Эх сурвалж: The Verge

Сэтгэгдэл (2)

  • hi
    xcxkcjkxcjkxcjkxc
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
    • vlbalbal
      blalbab
      2018 оны 01 сарын 03
Сурталчилгаа