TIME OUT
Чихрийн баглаа 15-75 мянган төгрөгийн үнэтэй байна
Огноо: 2018-03-07 12:28
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Байгалийн түүхийн  музейн архан талд байрладаг  “Sweet boutique дэлгүүрт очлоо. Энд 15-75 мянган төгрөгийн үнэтэй, гоёмсог боодол, сарнай цэцэгтэй, чихрийн баглаанууд эзнээ хүлээх мэт харагдана. Ягаан футболкаар жигдэрсэн хоёр бүсгүй утсаар захиалга аваад завгүй байна.

Дэлгүүрийн менежер С.Ганцэцэг “Манайх өнгөрсөн жилийн Валентины баяраар анх үүдээ нээж, пейж хуудсаа нээсэн. Тэр өдөртөө 1000 лайк, цөөнгүй захиалга авч байлаа. Энэ дэлгүүрийг анх нээсэн хүн нь 20 настай бүсгүй байдаг. Анх өөрийнхөө сонирхолд хөтлөгдөөд чихрийн баглаа боож байсан юм. Чихрийн баглааг эхэндээ 15-25 насныхан авдаг байлаа. Харин одоо бүх насныхан Март, Валентин, шинэ жил, төрсөн өдөр, ойн баяр, хурим найр гээд бүх л баяраар захиалж авдаг болсон. Өнөөдөр л гэхэд дөрвөн байгууллага бидэнд захиалга өгч, чихрийн баглаа аваад байна. Чихэр, шоколадыг стандартын агуулахад хайлуулахгүй, хэвийн хадгалах хэрэгтэй байдаг. Тийм болохоор бид "Номин", "Оргил" зэрэг томоохон дэлгүүрээс шоколадаа авдаг. Хүнсний аюулгүй байдал тал дээр санаа зоволтгүй гэсэн үг” хэмээн ярилаа.

 

Хайртай дотны хүмүүсээ чихрийн баглаагаар баярлуулъя гэвэл "Sweet boutique MN" пейж хуудсаар орж захиалгах боломжтой гэнэ. Хот дотор Таван шар, Офицеруудын ордон хүртэл хүргэлтийн үнэ 5000 төгрөг юм байна шүү.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа