Нийгэм
Хорт хавдрыг анагааж буй төрмөл нил ягаан туяаны энергийн эмчилгээг эрдэмтэд үнэлэв  
Огноо: 3-7
Нийтлэгч: read.mn

            Шинжлэх ухааны салбарын эрдэмтэд чуулан, Дорнын анагаах ухаан буюу уламжлалт анагаах ухааны хөгжил дэвшлийн талаар сонирхолтой  илтгэлүүд хэлэлцлээ. Тухайлбал, Академич Д.Сангаа “Хавдрын эмчилгээнд нано технологийг ашиглах боломж” сэдвээр ярьсан  бол  шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага “Хүн амьтны доторх протон урсгалын есөн дамжлагат битүү хэлхээ”, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Батсуурь “Хорт хавдрыг анагааж буй төрмөл нил ягаан туяаны энергийн эмчилгээний шинжлэх ухааны тайлал” зэрэг илтгэлүүдээ хэлэлцүүллээ.

Доктор Ж.Батсуурь “Хорт хавдрыг анагааж буй төрмөл нил ягаан туяаны энергийн эмчилгээний шинжлэх ухааны тайлал” илтгэлээрээ өөрөөсөө төрмөл нил ягаан туяа цацруулж, хүн төрөлхтний эдгээж чадахгүй байгаа хорт хавдар зэрэг 37 төрлийн аюулт өвчнийг анагааж буй Б.Пүрэвсүрэн хэмээх эмэгтэйн чадварыг шинжлэх ухаанаар хэрхэн баталсан талаар сонирхолтой илтгэл тавилаа.

Б.Пүрэвсүрэнгийн биеэс 40-45 хэмийн нил улаан туяа ялгардаг бөгөөд уг туяа нь хорт хавдар эмчлэх увидастай юм байна.

Энэхүү ялгарах нил улаан туяа нь дэлхийн аль ч улс орны хүнд илрээгүй, Шинжлэх ухаанд ч нээгдээгүй хорт хавдрыг эмчлэх ер бусын гайхамшигт туяа ажээ. Тэрээр 2001 онд физикчдэд хандан өөрөөс нь ялгараад буй туяаг судлуулж эхэлжээ.

Доктор Ж.Батсуурь, Б.Пүрэвсүрэн анх өөрийн энэ гоц чадварынхаа талаар элэгний М.Шагдарсүрэн доктор болон  ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнгийн доктор Тогоо нарт хэлсэн байдаг. Гурав дахь холбогдох хүн нь намайг болохыг тэрээр зүүдээрээ таньж мэдээд над дээр ирсэн гэлээ.

Эдгээр эрдэмтэд арав гаруй жил физик, биоэнерги, эрүүл мэндийн шинжлэх ухаан талаас энэ хүний чадварыг судалж, үнэхээр энэхүү туяа нь хорт хавдар эмчилж байгаатай маргахгүй байгаа гэлээ. Түүнд хандаж эмчилгээнд явснаар үхлийн мөчид тулж очоод байсан олон эмчлүүлэгч нь эдгэрсэн талаар ярилаа. Тухайлбал, хорт хавдартай гэгдэж байсан хүмүүс эмчилгээнд ороод доод тал нь зургаа, дээд тал нь 17 жил хэвийн амьдраад, ажлаа хийгээд явж буйг онцоллоо.

 “Эмчилгээгүй” гэсэн хариу сонссон хорт хавдартай хүн дээд тал нь таван жил л амьдарсан тохиолдол дэлхийд байдаг аж. Түүнийг   өөрийн эмчилгээний үр дүнгийн талаар Дэлхийн шинжлэх ухааны их хуралд оролцон, илтгэл тавихад гайхаж,  маргах хүн  гараагүй гэнэ. Өдгөө Б.Пүрэвсүрэн төрийн бус байгууллага байгуулж, оюуны болон зохиогчийн эрхээ ч аваад байгаа аж. Иймд олон жил судлагдсны үр дүнд түүнд аливаа өвчнийг анагаах энерги буюу нил ягаан туяа буй нь батлагдсан  нь монголын анагаах ухаанд нэгэн ололт гэж хэлж болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байлаа.

Хавдартай тэмцэх холбооны ерөнхийлөгч, ”Биоэнергийн Судалгаа, Эмчилгээний Үндэсний Хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Өөрөөсөө ялгарч буй энергийн эмчилгээгээ хэзээ хийж эхэлсэн бэ. Ихэвчлэн ямар өвчтэй хүмүүс хандаж байна?

-Одоо 11 дэх жилдээ эмчилж байна даа. Төрөл бүрийн  өвчтэй хүмүүс ханддаг. Ялангуяа хорт хавдар давамгайлж байна. Иймд төрөл бүрийн хорт хавдар эмчлэгддэг юм байна гэдэг шинжлэх ухаанаар  батлагдаад байна.

-Анх өөрийгөө ийм  туяа цацруулдгаа яаж мэдсэн бэ?

-Хамгийн анх буюу 30 гаруй жилийн өмнө зүү залгиад эмнэлэгт хоёр сар болоод хагалгаанд орох гэж байсан хүнийг зайнаас эмчилж, зүүг нь гаргасан юм. Тэгээд тэр үед өөрийгөө ийм гэж мэдээгүй байж байгаад 2001 онд түгжрэл гаргаснаар л өөрийгөө нил улаан туяа бүхий энерги цацруулдгаа мэдэж эхэлсэн л дээ.

-Ямар хэлбэрээр эмчилгээ хийдэг нь сонин санагдаж байна?

-Гол нь зайнаас эмчилдэг. Ямар ч эм, тариа хэрэглэхгүй. Гараа тухайн өвчтэй хэсэгт наахад тэнд улаан туяа үлддэг.

-Таны биеэс 40-45 хэмийн туяа ялгардаг гэлээ. Үүнийг харах боломж бий юу?

-Тусгай аппаратаар л харна даа. Нүдэнд үзэгдэхгүй шүү дээ.

-Ямар хугацаанд эмчлэгддэг бол?

 -Өвчнөөсөө шалтгаалаад янз бүр  байдаг юм. Үр дүн харилцан адилгүй цаг хугацаанд харагдаж эхэлдэг. Тухайлбал гурав, дөрвөн сарын дараа хавдрын 50 хувь нь алга болсон ч тохиолдол бий.

-Хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Бүрэн эмчлэгдэх боломж байна.

-Үр хүүхдэд тань энэ чадвар уламжлагдсан болов уу?

-Миний хоёр хүүхэд үүнийг өвлөж авч байгаа. 30 гаруй жилийн өмнө хүүгээ хэвлийд  байхад нь хүний биеэс зүү гаргасан юм шүү дээ. Хүү маань надтай хамт  долоон жил эмчилгээ хийж байгаа. Мөн ЭМШУИС-д сурдаг юм. Охин минь ч гэсэн эмчилгээ хийдэг. Ээж аав хоёр маань 90 хүрчихсэн ч эрүүл саруул байна. Аав, ээжид маань ч энэ энергээс байсан шиг байгаа юм. Сонирхуулахад аавын маань толгойд ширхэг цагаан үс ч байхгүй шүү.

-Олон өвчтэй хүн эмчлэхэд таны биед нөлөөлдөг үү?

-Долгион ихтэй учраас ямар ч өөрчлөлт гардаггүй.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би уг нь эдийн засгийн мэргэжилтэй хүн шүү дээ гэв.

Академич Г.Лхагвасүрэн энэ үеэр мөн   “Монголын анагаах ухааны хөгжил” сэдвээр  илтгэсэн юм. Тэрбээр ярихдаа:

-Дорнын анагаах ухаан 1600 онд оргил цэгтээ хүрсэн. МЭӨ X-V зууны үед анх Энэтхэгт үүссэн. Уламжлалт анагаах ухааныг эмчилгээний тусламж үйлчилгээнд Хятадад 16 хувь хэрэглэж байхад манай улсад  зургаан  хувь, Орост огт хэрэглэхгүй байна. Ирэх зуунд анагаах ухаан шинэ эрч хүчээр сэлбэгдэж,  шинэ анагаах ухаан үүсэх байх гэж бодож байна. М.Амбага доктор сургуулиа Шинэ анагаах ухаан гээд нэрлэчихсэнийг  холыг харжээ гэж дотроо бодсон. Бид хуучныгаа үгүй хийхгүй. Европ анагаах ухаан бол зуун зуун жил эрдэмтдийн оюун ухаан дээр бүтсэн гайхамшигтай шинжлэх ухаан. Энэ анагаах ухааны өнгө аяс, үзэл баримтлал нь  баяжигдана. Юугаар баяжигдах вэ гэвэл бидний мэдэж чадаагүй, мартагдсан гэж хэлж болох Дорнын анагаах ухааны үзэл баримтлал нээлт болж гарч ирэх юм уу, эсвэл бидэнд үлдээчихсэн байгаа тэр өв хөрөнгөнөөс гайхалтай шинэ зүйл гарч ирэх байх гэж би боддог.

Гэхдээ хийсвэрлээгүй. Уламжлалтын салбарын бүтээлтэй танилцаж, эрдэмтдийн хийсэн бүтээлийг хүртэж суухдаа үнэхээр бахархсан.

Европ анагаах ухаан нь материалист шинж чанар дээр суурилсан ухаан. Энэ нь аливаа зүйлийг барьж, хэмжиж, жигнэж үзэж байгаад тодорхойлно. Гэтэл Дорнын шинжлэх ухаан  логик сэтгэлгээгээрээ үүнийг бүтээж бий болгосноороо гайхалтай. Өөр нэг зүйл нь орчин үеийн анагаах ухаан бол стандартчлагдсан. Тухайлбал эрэгтэйчүүдийн артерийн даралт ийм байна. Үүнийг дунджаар төд гэнээ гээд  баталчихсан. Гэтэл дорнын анагаах ухаан нарийвчилсан группүүдэд хуваагаад, таны цусны даралт төд байна гээд хүн бүрт өөрт нь тохируулсан бодьгалын шинжтэй юм. Тиймээс бид одоо хэрэглэхгүй байгаа уламжлалт анагаах ухааны шинэ зүйлүүд рүү орох нь чухал. Мичио Каку гэж Нью-Иоркийн их сургуулийн квантын физикийн эрдэмтнийг  сүүлийн үед би их судалж байгаа. Тэрээр номондоо квантын физикийн толгой эргүүлэм зарчмууд гэж бичсэн байдаг.

-Биетүүд нь нэгэн зэрэг хоёр өөр орон зайд оршин байж болно

-Аливаа биетийн яг нарийн байршил, хэмжээсийг мэдэж чадахгүй бөгөөд эдгээр нь ямагт тодорхой биш байна

-Бүхий л төрлүүд нь янз бүрийн холимог байдлаар зэрэгцэн оршино.

-Та хаа нэг газарт алга болоод өөр хаа нэг газраас гараад ирж болно.

Үүнийг тайлж унших миний суурь мэдлэг дэндүү хомс юм. Үүний дараа бид “Оюун ухааны ирээдүй” гэдэг номыг цагаан сарын өмнөхөн гаргасан. Дээрх зарчмууд нэгэнт батлагдаад тодорхой болчихсон учраас ингэж гаргасан гэж би бодож байгаа. Үүнтэй төстэй олон зүйлүүд монголын анагаах ухаан дотор  байна. Бид үндсэн хий, шар, бадгана дээр зарчимлаад бий болгосон кодоороо оношлоод эмчлээд яваад байгаа. Тэгэхээр хий, шар, бадганы онолыг орчин үеийн лабароторийн шинжилгээгээр харуулж чадахгүй. Энэ мөхөс байдлыг мэдэхгүй хүмүүс нь шүүмжилдэг, мэддэг хүмүүс нь цөөхөн. Тиймээс бид мухардмал байдалд орчихоод байгаа юм. Энэ мухардмал байдалд  манай үндэсний эрдэмтэд ч  боломжийн хариу өгөх тал дээр ажиллаж,  хамтдаа урагшлах юм бол хүн төрөлхтний өмнө байгаа анагаах ухаанд  монголын гэх тодотголтой эрдэмтэд хувь нэмрээ оруулах түүхэн зурвас үе ирээд байна.

 М.Амбага докторын мембрамын тухай судалгаа бол их ойрхон хийгдсэн судалгаа гэж би сонссон.

Орчин үеийн анагаах ухааны 21-р зуунд бүтээсэн суурин дээр уламжлалт анагаах ухаан бодьгалын шинж чанартай болон од гаригсын, орчлон ертөнцийн түгээмэл хуулиудтай авцалдсан байдлаар нь нийлж, энэ шинжлэх ухаан өнгө аясаа, үзэл баримтлалаа шинэ шатанд хүргэх байх.

Энэ эрин үе бол:

-Оюун ухааны эрин

-Махан биеэ ухамсартайгаар удирдан залах эрин

-Дээд тэнгэр ухаан, дээд эрүүл мэндэд шүтсэн эрин

-Хүн болоод байгаль, од гаригийн нэгдмэл тогтолцооны мөн чанарыг өөртөө шингээсэн ийм анагаах ухааны эрин юм.

Дээд эрүүл мэндийн үзэл баримтлал шинэчлэгдэх анагаах ухаан гэж байна. Үүнд Монголд нэг онцлог бий. Хий, шар, бадганын монголын гэсэн тодотголтой анагаах ухаан их цөөхөн оронд хадгалагдан үлдсэн байдаг.

Монголын уламжлалт анагаах ухааны онцлог:

-Хоосон чанарын онол

-Оюун ухааны өнөөгийн дээд хязгаараас хальсан сэтгэлгээний өндөр түвшинд гарсан байдаг.

Тэгэхээр үүнийг герман хүн аваад судаллаа гэхэд биднээс их цаг хугацаа алдаж байж сурна. Яагаад гэвэл бид эх орондоо байгаа, бид уламжлалыг нь ямар нэг хэмжээгээр аваад үлдчихсэн учир уудлаад, онгичиход дэлхийн хүн төрөлхтөнд шинэ мэдлэгийг өгөх сайхан боломж байна хэмээн илтгэлээ өндөрлөв.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Сэтгэгдэл (3)

  • unurbayar
    Sain bna yy ene hvntei yaj holbogdoh we hayagiig ni uguuch
    2018 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Өөртэй чинь яаж холбоо барих вэ?
    2018 оны 03 сарын 08 | Хариулах
  • read.mn
    Сонирхолтой мэдээлэл байна, баярлалаа.
    2018 оны 03 сарын 08 | Хариулах
Сурталчилгаа