Дэлхий
Дэлхийг өөрчилж, нуруундаа үүрч буй хүчирхэг эмэгтэйчүүд
Огноо: 2018-03-07 17:07
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Хэн дэлхийг эргүүлж байна?

Охид!

Энэ дэлхийг хэн нуруундаа үүрч байна?

Охид!

Дуучин Бэйонсе энэ дуундаа: Эрчүүд та нар биднийг хангалттай ухаалаг гэдгийг мэднэ. Та нарын чаддаг бүхнийг бид бас чадна. Дээр нь нэмээд бид хүүхэд төрүүлж, өсгөж өсгөж чадна. Тэгэхээр хэний нуруун дээр бүх зүйл байна? Бидэнтэй хүндэтгэлгүй харьцах хэрэггүй шүү гэж дуулдаг.      

Эмэгтэй хүн оюун ухаанаараа эр хүнээс болон (бусад хүйстнүүдээс) дутахгүй гэдгийг дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн олон мянган ухаалаг, зоригтой, авьяастай эмэгтэйчууд аль хэдийн баталсан. Үүнийг хэн ч дахин батлах шаардлагагүй.

Соён гэгээрлээс хойшхи гэрэл гэгээ тусаж эхэлсэн Европт анх удаа эмэгтэй хүний эрхийн төлөө дуугаран тэмцсэн англи бүсгүй Мэри Воллстонкрафт, уран зохиолын ертөнцийн анхны эмэгтэй дуу хоолой Жейн Аустин, боолчлолын эсрэг зоригт үзэл санаа Харриет Стов, шинжлэх ухааны загалмайлсан эх Мари Кури, хүйсээр ялгаварлалын эсрэг үзэл санаа нь домог болсон философич Симон Де Боувар, анхны хүчирхэг эмэгтэй улч терчид Индира Ганди, Маргарет Тетчер, амьд ахуйдаа хэлж амжаагүй гайхалтай үгнүүдээ дэлхий дахинд бичиж үлдээсэн еврей охин Анне Франк, хүн төрөлхтнийг төлөөлөн сансарт ниссэн Валентина Терешкова гээд дурдахад дуусашгүй. Эд бол өнгөрсөн цаг үед дэлхийг эргүүлэлцэж явсан эмэгтэйчүүд.

Харин өнөөдрийн дэлхий ертөнцийн хүндийг үүрэлцэж, үзэл санаагаараа, амьдралын түүхээрээ, дуу хоолойгоороо урам зориг өгч, өөрчлөлт,  шинэчлэлт хийж яваа зоригтой эмэгтэйчүүдийн тухай түүвэрлэн танилцуулая. Тэдний амьдралын түүх бол дэлхий дээрх бүх л эмэгтэйчүүдийн амьдралын түүх юм. Хүнээс өөрөөр амьдарч, онцгойрон аж төрсөн нэгээхэн ч үгүй Тиймээс тэдний амжилтын түүх ч бас бидний түүх болох боломжтой. Мөнхүү бидний амьдралд аль хэдийн нөлөөлсөн  олон туршлага энд байна. Та санаж Яваарай. Энэ дэлхийн эмэгтэй хун бүр өөрийн амьдралын гол дүр, баатар нь юм. Танд тийм хүч хангалттай бий.

Малала Юсуфзай. (Malala Yousufzai)

Пакистаны сурагч охин Малала охидын боловсролын төлөө Талибанчуудын эсрэг тэмцэж байгаад 15 насандаа толгойдоо буудуулан шархдсан юм. Гэвч туунд үрэлжлүүлэн тэмцэх хүч хангалттай байж, амьд үлдсэн билээ. Хуний эрхийн тэмцэгч Малала Нобелийн энх тавны шагнал хүртсэн.

Сюзан Соломон (Susan Solomon)

Уур амьсгалын судлаач, эрдэмтэн. Тэрээр озоны давхарга цоороход нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэн, судлах ажилд маш их үүрэгтэй оролцсон юм. Тууний судалгааны ачаар хурээлэн буй орчинд хөнөөлтэй химийн нэгдүүд болон бүтээгдэхүүнүүдийг бурэн хориглосон юм.

Опра Уинфри

Түүний тухай ярихад хаанаас эхлэхээ ч мэдэхгүй нь. Тэр бол бүгдийн хатан хаан. Телевизийн дүр төрх. Тэрбумтан. Хүний эрхийн тэмцэгч. Филантропист буюу сайн үйлстэн. Африк гаралтай охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч. Энэхэн зайнд багтахгүй намтартай билээ тэр.

Ив Энцлер

'Үтрээний Хүүрнэл' жүжиг, зохиолоороо дэлхий дахины анхаарлыг татаж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох олон улсын төслүүдэд 75 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.

Шерил Сандберг

Фейсбүүкийн гүйцэтгэх захирал энэ бүсгүй эрэгтэй, эмэгтэй хүмүсийн тэгш эрхийн төлөөх дуу хоолойгоороо алдартай юм. Түүний “Өөдөө тэмүүл” ном хэдэн зуун сая уншигчдад хүрч, амьдрал карьераараа үлгэр жишээ болсон билээ.

Вангари Маатай (Wanghari Maathai)

Байгаль орчны активист тэрээр Африк, Америк болон бусад газар 45 сая мод тарьсан юм. Энэ ажилдаа эмэгтэйчүүдийг уриалан, олон мянган эмэгтэйг ажилтай, орлоготой болгожээ. Тэр Нобелийн энх тайвны шагналт анхны хар арьст эмэгтэй билээ.

Тарана Бурк

 

Олон орон даяар эрчийг авсан, бэлгийн хучирхийллийн эсрэг #metoo хеделгеений ундэслэгч. Чагт тэмдэглэгээ бухий уриа газар авахаас 20 жилийн урд, энэ эмэгтэй анх хөдлөгөөнийг үндэслэсэн юм. Одоо тэрээр хүчирхийллийн хохирогчдыг дэмжих, хамгаалах ашгийн бус байгууллагаа толгойлдог.

Эллен ДеЖенерес

Инээдмийн жужигчин, тайзны комедианаас карьераа эхэлсэн энэ эмэгтэй өнөөдөр медиа могул, ЛГБТ эрхийн дуу хоолой, үлгэр жишээ болсон. Барак Обамагийн засаглалын төгсгөлд тэрээр Америкийн Еренхийлөгчийн Эрх Чөлөөний одонгоор шагнуулсан билээ.

Билли Жийн Кинг (Billie Jean King )

Америкийн теннисчин, 39 удаагийн Гранд Сламын ялагч, Эмэгтэйчүүдийн Спортын санг үндэслэгч. Домог болсон тамирчин эмэгтэй.

Жейн Гуудолл (Jane Goodall)

Байгаль хамгаалагч, примат судлаач энэ эмэгтэйг та Үндэсний Газар Зүйн Сувгаас авахуулаад олон сувгаар үзсэн байх естой. Түүний 50 жилийн өмнө эхэлсэн Шимпанзе судлалын ажил едгее зэрлэг байгаль, ан амьтныг хамгаалах даян дэлхийн санаачилга бүхий үйлс болон өргөжсөн юм. Жейний байгаль орчин хамгааллын төслүүдэд сая сая хүүхдүүд оролцож, дараагийн үе маань хүмүүжиж байна. 

Ашли Грахам (Ashley Graham)

Небраскагийн жижиг хотоос гаралтай энэ бүсгүй олон сая эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэлийг бэлэглэсэн юм. Плас сайз буюу том биетэй эмэгтэйчүүдийн төлөөлөл тэрээр загварын ертенцед өөрийн байр сууриа олж, тегс бие галбирыг дээдлэгч нийгэмд эмэгтэй хүний натурал бие галбир ямар үзэсгэлэнтэй болохыг харуулсан юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа