Нийгэм
Хандгайтад ахмад сагсчин тэмцээний үеэр нас баржээ
Огноо: 3-8
Нийтлэгч: read.mn

Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Д.Содномзундуйн нэрэмжит сагсан бөмбөгийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ өдрүүдэд зохион байгуулж байв. Тэмцээний үеэр Дорнод аймгийн 67 настай Б овогтой М нас барсан нь сагсан бөмбөгийн спортын хүрээнийхнийг цочролд орууллаа. Энэ харамсалтай явдал өчигдөр (3.7-нд) 17:00 цагийн орчимд болжээ.

Иймд тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. “Их тамир” спортын цогцолборт хүний амь нас хохирсон гурав дахь тохиолдол гэж их сурвалж өгүүлж байна. Өмнө нь 2016, 2017 онд тус бүр нэг хүн "Их тамир" спорт цогцолборт нас барсан гэнэ. Мэргэжлийн тамирчдын бэлтгэл сургуулилтаа хийдэг өндөрлөг газарт ахмад тамирчид өндөр ачаалал авснаас нас барлаа гэж зарим хүн үзэж байна.  

Сэтгэгдэл (1)

  • pochin
    Ахмад хүмүүс хэмжээгээ тохируулахгүй хэт өндөр ачаалал авах нь аюултай шүү дээ. Эмчийн хяналт чухал.
    2018 оны 03 сарын 09 | Хариулах
Сурталчилгаа